ОРХОН: “Эрдэнэтийн бал” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-29 11:36:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Орхон аймагт бүжгийн спорт үүссэний 30 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Ганчулуун анх “Эрдэнэтийн бал” бүжгийн наадмыг 1994 онд зохион байгуулснаар цэнгээнт бүжгийн төрөл хөгжиж эхэлсэн юм.

 

30 жилийн ой нь тохиож буй “Эрдэнэтийн бал” наадамд энэ удаа хүүхэд, залуучууд, ахмад үеийн төлөөлөл үндэсний, цэнгээнт, бий биелгээ, зохиомжит гэсэн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээнд дунджаар 500 гаруй бүжигчин оролцдог тул энэ сарын 21-нээс тэмцээнийг эхлүүлж, өнөөдөр шилдгийн шилдгүүдээ шалгаруулна.

 

МУСГЗ Д.Ганчулуун “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Соёл, урлагийн цогцолборт бүжгийн багшаар ажиллаж байхдаа “Эрдэнэтийн бал” наадмыг санаачилж, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах олон бүжигчнийг бэлтгэсэн гавьяатай юм.

 

Орхон аймгаас “Үүлэн бор”-ын бүжгээр Б.Цэрэннадмид бүжигчин Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртэж байсан юм.

 






Холбоотой мэдээ