БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болно.Уг хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоонд үндэслэн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулжээ.
1 цаг