ХӨВСГӨЛ: “50:100” аялал жуулчлалын цогцолбороор 15 мянга гаруй иргэн зочилжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2024-04-29 15:16:10

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд 2019 онд  Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт гадаад, дотоодын  аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж ашиглалтад оруулсан.




 Хөвсгөл нуурыг зорьж буй аялагч иргэд “50:100” аялал жуулчлалын цогцолбороор зочилдог болсон бөгөөд  өнгөрсөн онд 15 мянга гаруй иргэн зочлосны дотор 90 гаруй хувь дотоодын аялагчид байсан байна.

Дэлхийд уртраг өргөргийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг.




 Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадаад, дотоодын  зочид, жуулчид сонирхон үзэж иж бүрэн тохижуулсан орчинд тухлан саатдаг болжээ.

Аялал жуулчлалын цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулжээ.