ОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал зээлийг өргөжүүлэх зорилгоор Олон Улсын Санхүүгийн Корпорац /ОУСК/ болон Монголын анхны салбаргүй, дижитал банк болох М банк нар хамтран инновацлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа. Энэ нь ОУСК-аас Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг дэмжих санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм.
6 өдөр