Тэрбумтан Жон Мэлоун MotoGP-ийг худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны гуравдугаар
сарын 28 /РИА Новости/. “Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty
Media компани засмал замын мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авах гэрээ байгуулахад тун ойрхон байгаа тухай Financial
Times сонинд бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, MotoGP-ийн
цуврал уралдааны эрхийг эзэмшдэг Dorna компанитай гэрээ байгуулсан тухай ирэх
долоо хоногт олон нийтэд зарлаж магадгүй байна. Харин зохицуулагч
байгууллагууд уг гэрээг сайтар хянана.
Америкийн бизнес эрхлэгч Жон
Мэлоуны эзэмшилд байдаг Liberty Media компани “Формула-1” уралдааны эрхийг 2017
онд 4,4 тэрбум доллароор худалдан авч байсан бол өдгөө уг франчайзын зах зээлийн
үнэлгээ нь 15 тэрбум долларт хүрчээ.
Спортын салбар дахь хамгийн баян “эзэнт
гүрнүүд”-ийн жагсаалтыг 2023 онд Форбес сэтгүүл нийтлэхэд 21 тэрбум долларын
хөрөнгөтэй Liberty Media тэргүүлжээ. Тус компанийн гол активууд бол Формула-1
/17,1 тэрбум ам.доллар/ ба бейсболын “Атланта Брейвз” баг /2,1 тэрбум ам.доллар/
юм.